Үнэт Кредит ББСБ ХХК нь Инвескор Капитал ҮЦК-тай хамтран Компанийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон СЗХ, МҮЦАЭХ-ны холбогдох журмуудын дагуу биржийн бус зах зээл дээр 1,000,000 (нэг сая) төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 5,000 ширхэг өрийн хэрэгслийг гаргаж нийт 5,000,000,000 (Таван тэрбум) төгрөгийн хөрөнгө оруулалт татах хөтөлбөрийг хоёр үе шаттай хэрэгжүүлэх, хөрөнгө оруулагч нарт хаалттай хүрээнд санал болгох зөвшөөрөл авсан юм.
Эхний шатны 2,700,000,000 (Хоёр тэрбум долоон зуун сая) төгрөгийн өрийн хэрэгслийг хөрөнгө оруулагч нарт хаалттай хүрээнд санал болгон 100%-ийн биелэлтэйгээр амжилттай татан төвлөрүүллээ.
Бидэнд итгэл хүлээлгэсэн өрийн бичиг эзэмшигч нартаа болон хамтран ажилласан Инвескор Капитал ҮЦК-ийн хамт олондоо талархал илэрхийлье.
© 2024 он. Unet Financial Group. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency