ISO/IEC 27001:2022 Олон Улсын Стандартыг нэвтрүүллээ ✔️

“Үнэт Кредит ББСБ ХХК” нь мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог олон улсын стандартад нийцүүлэх зорилгоор Турк улсын Sisbel компанийн аудитын шалгалтад амжилттай хамрагдаж, ISO/IEC 27001:2022 стандартыг нэвтрүүлэн, 2025 оны 1-р сарын 30-ны өдөр BSCIC Certifications Pvt. Ltd-ээс албан ёсны гэрчилгээгээ гардан авлаа.

Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны энэхүү стандарт нь байгууллагын мэдээллийг хамгаалах, аюулгүй байдлын эрсдэлийг бууруулах, хяналтын тогтолцоог сайжруулахад чиглэдэг. Энэхүү стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр “Үнэт Кредит ББСБ ХХК” харилцагчдынхаа мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдлыг хангах, мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг үр дүнтэй удирдах, тогтвортой сайжруулалтын суурийг бий болгох боломжтой болж байна.

Бид харилцагчдынхаа мэдээллийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, олон улсын жишигт нийцсэн, найдвартай санхүүгийн үйлчилгээ үзүүлэхийн төлөө ажиллах болно.

© 2025 он. Unet Financial Group. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency