Эрдэнэбилэгийн Тэлмэн нь “Үнэт Санхүүгийн Нэгдэл”-ыг хамтран үүсгэн байгуулж, 2024 оноос ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон. Тэрээр үндэсний болон олон улсын санхүүгийн байгууллага, хөгжлийн тусламж, хүмүүнлэгийн төсөл хөтөлбөрүүдэд 18-аас дээш жил ажилласан туршлагатай, салбартаа нөлөө бүхий мэргэжилтэн юм.
Одоогоор Э.Тэлмэн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт судалгаа, хөгжүүлэлтийн ахлах мэргэжилтнээр ажиллаж, Монгол Улсын хөгжлийн сорилтуудыг шийдвэрлэхэд шинэ технологи, инновацийн аргачлалыг нэвтрүүлэх үйлсэд амжилттай ажиллаж байна. Карьерынхаа туршид Э.Тэлмэн нь банк санхүү, хувийн хэвшлийн хөгжил, хүмүүнлэгийн тусламжийн салбарт тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпораци (IFC), Хүүхдийг Ивээх Сан, Мянганы Сорилтын Сан, Голомт банк зэрэг томоохон байгууллагуудад чухал албан тушаалуудыг хашиж байсан. Тэрбээр тогтвортой хөгжлийг хангах, эдийн засгийн өсөлт болон нийгмийн сайн сайхныг дэмжихэд чиглэсэн стратегийн удирдлагын чиглэлээрээ танигдсан мэргэжилтэн юм.
Э.Тэлмэн Их Британийн Оксфордын Их Сургуулийн Бодлого төлөвлөлтийн магистр, Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн удирдлагын магистр, мөн Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Бизнесийн удирдлагын бакалаврын зэрэгтэй. Тэрээр олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн бөгөөд Монгол Улсын хөгжилд чухал хувь нэмэр оруулсаар байна.