Өлзийбаатарын Мөрөн нь банк, санхүү, эдийн засгийн салбарт 7 гаруй жилийн туршлагатай, стратегийн шийдвэр гаргалт, дата анализ, судалгааны чиглэлээр мэргэшсэн эдийн засагч, статистикч, судлаач, дата аналист юм.
Тэрээр ажлын гараагаа 2018 онд Голомт банканд эхэлж, банкны эдийн засгийн судалгааны нэгжийг удирдан олон улсын болон дотоодын зах зээлд чиглэсэн томоохон судалгааны ажлуудыг бүтээж байв. Голомт банк анхны IPO гаргалт болон сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд анх удаа олон улсын хөрөнгийн зах зээлд бонд гаргах ажилд гар бие оролцож, амжилттай хэрэгжүүлсэн нь санхүүгийн салбарт түүхэн үйл явдал болсон.
Түүнчлэн, тэрээр мэргэжлийн хөрөнгө оруулагчид, шийдвэр гаргагчид, олон нийтэд санхүү, эдийн засгийн мэдлэг олгох, зөвлөгөө өгөх, стратеги боловсруулах чиглэлээр идэвхтэй ажиллаж байсан. Өөрийн удирдлагад байсан судалгааны багийг чиглүүлэн өргөн хүрээтэй макро эдийн засгийн болон санхүүгийн судалгаануудыг хийж, дата анализ, автоматжуулалтыг хөгжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн.
Технологийн дэвшил, дата анализын аргачлалыг гүнзгий эзэмшсэн тэрээр Үнэт Инновэйшнс ХХК-ийн үндсэн системийг хөгжүүлж, дата суурьтай инновацлаг шийдлүүдийг боловсруулсан.
Өнөөдөр тэрээр санхүү, эдийн засгийн салбарт хуримтлуулсан мэргэжлийн мэдлэг, туршлагаа зориулан ажиллахын зэрэгцээ Үнэт Инновэйшнс ХХК-ийн хамтран үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.