Америкийн Худалдааны Танхим (AmCham Mongolia)-ын Санхүүгийн үйлчилгээний хороо Монголбанк-ны шинээр томилогдсон Ерөнхийлөгч С. Наранцогт-ыг урьж, 1-р улирлын ээлжит уулзалт 2026 оны 1-р сарын 29-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
Уулзалтын үеэр банк, санхүүгийн салбарт хамаарах хууль, эрх зүйн орчны боломжит өөрчлөлтүүд, салбарын өнөөгийн нөхцөл байдал болон цаашдын чухал чиглэл, зорилтуудын талаар өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнөв.

Мөн EY Mongolia, Голомт банк, Хаан банк, Монголын Ипотекийн Корпораци, PwC Mongolia, Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, TDB Securities ХК, АНУ-ын Элчин сайдын яам, Олон улсын санхүүгийн корпораци (IFC), Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (EBRD), Дэлхийн банкны төлөөлөгч зэрэг гишүүн байгууллагууд идэвхтэй оролцож, санал бодлоо хуваалцлаа.

Эх сурвалж: Америкийн Худалдааны Танхим /AmCham Mongolia/
© 2026 он. Unet Financial Group. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency