Азийн бүс нутгийн банк, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчдыг нэгтгэсэн AFI FORUM (Asia-focused Impact & Financial Inclusion Forum) олон улсын арга хэмжээ 2026 оны 1-р сарын 20–21-ний өдрүүдэд Тайландын Бангкок хотноо 7 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Олон улсын 800 гаруй төлөөлөгчид оролцсон тус форумд Монгол Улсын томоохон банкнууд болон санхүүгийн байгууллагуудын төлөөлөлтэй хамт Үнэт Санхүүгийн Нэгдэл, түүний охин компаниуд болох Үнэт Иновэйшнс ХХК, Үнэт Кредит ББСБ, Автозээл Платформс ББСБ-ын төлөөллүүд оролцож, олон улсын хөрөнгө оруулагчид болон санхүүгийн байгууллагуудтай салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хамтын ажиллагааны боломжуудын талаар хэлэлцэж, санал солилцсон бөгөөд Үнэт Санхүүгийн Нэгдлийн зүгээс өөрсдийн үйл ажиллагаа, бизнесийн загвар, хөрөнгө оруулалт татах боломжуудын зэрэгцээ Монгол Улсын макро эдийн засгийн орчин, хөрөнгө оруулалтын нөхцөл байдлын талаар гадаадын оролцогчдод танилцуулга хийлээ.

“Үнэт Санхүүгийн Нэгдэл”-ийн Гүйцэтгэх захирал З.Мягмардорж:
“AFI FORUM-д оролцохоос хэдхэн өдрийн өмнө Үнэт санхүүгийн нэгдлийн охин компани болох Үнэт Кредит ББСБ нь олон улсын MicroFinanza Rating байгууллагаас BB+ (Stable) үнэлгээ авсан нь байгууллагын санхүүгийн тогтвортой байдал, үйл ажиллагааны найдвартай байдлыг олон улсын түвшинд баталгаажуулсан чухал үзүүлэлт болсон юм.”
Өмнөх жилүүдэд тогтвортой санхүүжилт, дижитал шилжилтийн асуудал голлон хэлэлцэгдэж байсан бол энэ удаад эрсдэлийн удирдлага чухал сэдвийн нэг болж, олон улсын зах зээл болон геополитикийн нөхцөл байдалтай уялдуулан эрсдэлийг оновчтой удирдах талаар бодит мэдээлэл, туршлага солилцох боломж олгосноороо энэ удаагийн форум онцлог байлаа.
© 2026 он. Unet Financial Group. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency