Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Итали Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд 2025 оны 12 дугаар сарын 2-нд Ром хотноо зохион байгуулагдсан Монгол–Итали бизнес форумд Үнэт Санхүүгийн Нэгдэл амжилттай оролцлоо.
Форумын үеэр Үнэт Санхүүгийн Нэгдлийн төлөөлөл хоёр улсын бизнес эрхлэгчид болон хөрөнгө оруулагчдад Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломж, санхүүгийн шийдлүүдийн талаар мэдээлэл хүргэлээ. Мөн Итали Улсын санхүүгийн болон хөрөнгө оруулалтын голлох байгууллагуудтай уулзалт зохион байгуулж, хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан нь онцлох үр дүн байв.

Тус арга хэмжээ нь хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, ноос ноолуур, арьс шир, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч зэрэг олон салбарт хоёр улсын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх шинэ боломжийг нээсэн чухал платформ боллоо.

Үнэт Санхүүгийн Нэгдэл цаашид Монгол–Итали хамтарсан төсөл, хөрөнгө оруулалтын чиглэлд идэвхтэй оролцож, олон улсын санхүүгийн түншлэлээ өргөжүүлэх бодлогын хүрээнд хамтын ажиллагаагаа улам бататган ажиллах болно.
© 2025 он. Unet Financial Group. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency