ҮНЭТ САНХҮҮГИЙН НЭГДЭЛ нь өрсөлдөж биш хамтарч, өмчилж биш хуваалцах замаар хамтын үнэ цэнийг бүтээх эрхэм зорилготой үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Эрсдэлийн удирдлага, тогтвортой санхүүжилтийн олон улсын стандарт, шилдэг туршлагыг үйл ажиллагаанд хэрэгжүүлэхийн сацуу компанийн засаглалаар салбартаа тэргүүлэн зөв жишгийг бий болгож, инновацид суурилсан санхүүгийн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэн, хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байгаа бөгөөд МҮХАҮТ-ын Платинум гишүүн болж, гэрчилгээг ТУЗ-ын дарга Д.Бадрал, Гүйцэтгэх захирал З.Мягмардорж нар гардан авлаа.
Гэрчилгээг гардуулах үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин танхимын үйл ажиллагаа, хийж хэрэгжүүлж буй ажлуудын талаар танилцуулж, цаашид хамтран ажиллах чиглэлийн талаар санал солилцов.
“Үнэт Санхүүгийн Нэгдэл” ХХК-ийн хамт олонд бизнесийн өндөр амжилт хүсье!
Эх сурвалж: Монголын үндэсний худалдаа аж үйлвэрийн танхим
© 2024 он. Unet Financial Group. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency