Хүний нөөц

Залуус бид хуримтлуулсан мэдлэг, туршлагаа өөр хоорондоо нээлттэй хуваалцаж, олон чадварлаг залуусыг  өөрсдийн эгнээндээ нэгтгэж, хамтдаа хамгийн өндөр бүтээмжийг бий болгон эх орондоо баялаг бүтээхээр зорин ажиллаж байна. Хэрвээ Та бидэнтэй нэгдэхийг хүсвэл өөрийн CV-ийг hr@unet.mn хаягаар ирүүлнэ үү.

Сонгон шалгаруулалтад баримтлах зарчим 


Нээлттэй ажлын байр

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Эрсдэлийн удирдлагын бодлого, журам, зааврыг боловсруулах, хэрэгжилтийг хангуулах, сайжруулах
  • Группийн хэмжээнд эрсдэлийн удирдлагын тогтолцоог бий болгох, хүлээн зөвшөөрөгдөх эрсдэлийн түвшин, эрсдэл даах чадамжийг тодорхойлж хяналт тавих
  • Группийн хэмжээнд эрсдэлийн соёлыг бүрдүүлэх, төлөвшүүлэх, сургалт зохион байгуулах

Тавигдах шаардлага

  • Банк, санхүү, эдийн засаг, олон улсын харилцаа, хууль эрх зүйн чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын чиглэлээр 2-с дээш жил ажилласан туршлагатай
  • Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй

Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг

  • Харилцагчдад зээлийн бүтээгдэхүүн танилцуулах, борлуулах
  • Зээлийн материалд судалгаа хийж, дүгнэлт гаргах
  • Хариуцсан зээлийн багцын чанарыг хариуцах

Тавигдах шаардлага

  • Банк, санхүү, эдийн засагч болон холбогдох бусад мэргэжлээр их дээд сургууль төгссөн
  • Банк, ББСБ-д зээлийн чиглэлээр 1-с дээш жил ажилласан туршлагатай
  • Санхүү, эдийн засаг, зах зээлийн мэдлэг мэдээлэл сайн байх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Нэгдлийн охин компаниудын үйл ажиллагаа, хууль, дүрэм журмын нийцэлд аудит хийж, дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх, удирдлагуудад тайлагнах
  • Нэгдлийн охин компаниудын санхүүгийн тайлагнал болон татвар, нийгмийн даатгалын тайлангуудад аудит хийж, дүгнэлт гаргах, анализ шинжилгээ хийх
  • Оновчтой, хэрэгжүүлэх боломжтой зөвлөмж өгөх, биелэлтийг хангах

Тавигдах шаардлага

  • Бизнесийн удирдлага, санхүү, НББ чиглэлээр мэргэжил эзэмшсэн
  • Бизнесийн байгууллагад Дотоод аудитороор 3-с дээш ажилласан туршлагатай
  • Дотоод аудитын олон улсын стандарт, байгууллагын засаглал, залилан, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын талаарх мэдлэгтэй
  • Логик сэтгэлгээтэй, асуудлын учир шалтгааныг олж, шийдвэрлэх чадвартай
  • Харилцааны ур чадвар сайтай

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Нягтлан бодогчийн ажилд хяналт тавих
  • Системийн хэвийн ажиллагааг хангуулах
  • Хөндлөнгийн болон дотоод аудитын байгууллагатай хамтарч ажиллах
  • НББ-тэй холбоотой журам, заавар, аргачлал, гарын авлага боловсруулах
  • Дотоод болон хөндлөнгийн аудитаас өгсөн албан даалгаварын биелэлтийг хангаж ажиллах, зөвлөмжийг хэрэгжүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Санхүү, нягтлан бодох бүртгэлээр мэргэжил эзэмшсэн
  • Мэргэжлээрээ 3-с дээш жил ажилласан туршлагатай
  • Санхүүгийн салбарт ажиллаж байсан туршлагатай
  • Логик сэтгэлгээ сайтай байх
  • Шударга, мэргэжлийн ёс зүйтэй

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Групп компанийн хэмжээнд мөрдөх хууль тогтоомж, зохицуулагч байгууллагаас тавьсан шаардлага, мөрдөх ёстой хэм хэмжээний хэрэгжилтийг хангуулах
  • Комплаенсын бодлого, журам, зааврыг боловсруулах, хэрэгжилтийг хангуулах
  • Группын хэмжээнд комплаенсын эрсдэлийн удирдлагын тогтолцоог бий болгох, эрсдэлийн аппетит, лимитийг тогтоож, хэрэгжилтэд хяналт хийх
  • Групп компанийн хэмжээнд комплаенсийн соёлыг бүрдүүлэх, төлөвшүүлэх, сургалт зохион байгуулах

Тавигдах шаардлага

  • Банк санхүү эсвэл хууль эрх зүйн чиглэлээр мэргэжил эзэмшсэн
  • Комплаенс, дотоод хяналтын чиглэлээр 2-с дээш жил ажилласан туршлагатай
  • Судалгаа шинжилгээ хийх, нэгтгэн дүгнэх, тайлагнах чадвартай
  •  Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй

© 2025 он. Unet Financial Group. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency