“CNBC Changemakers Summit 2026” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж, Үнэт Санхүүгийн Нэгдэл оролцон салбарын чиг хандлага, хөгжлийн боломжуудын талаар санал солилцлоо.
Тус арга хэмжээ нь үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн салбарын тэргүүлэгч хөгжүүлэгчид, дотоод болон гадаадын хөрөнгө оруулагчид, банк, санхүүгийн байгууллагууд, бодлого тодорхойлогчид болон олон улсын байгууллагуудын төлөөллийг нэг дор цуглуулсан өргөн цар хүрээтэй чуулган байв.
Арга хэмжээний үеэр Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн бодит нөхцөл байдал, ойрын болон дунд хугацааны чиг хандлага, хөгжүүлэгчдийн өмнө тулгарч буй сорилтууд, амжилтын туршлага, хэлцэл хэрхэн бодитоор хэрэгждэг нарийн процесс зэрэг практик ач холбогдолтой олон мэдээллийг хуваалцсан юм.
Мөн “REIT системчлэл: Хөрөнгө оруулалтын шинэ хөдөлгүүр” сэдвийн хүрээнд үл хөдлөх хөрөнгөд суурилсан хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг онцлон хэлэлцэв. Үүний хүрээнд Монгол улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн дунд хугацааны төлөв, олон улсын архитектурын чиг хандлага, орчин үеийн хот төлөвлөлтийн шийдлүүдийг танилцууллаа.

Хэлэлцүүлгийн үеэр Үнэт Санхүүгийн Нэгдлийн ТУЗ-ийн дарга Д. Бадрал REIT-ийн тухай хууль батлагдсан тохиолдолд дэмжин ажиллаж, REIT сан байгуулах замаар хуулийн хэрэгжилтэд бодитой хувь нэмэр оруулан ажиллахаа мэдэгдлээ.
Сүүлийн жилүүдэд үл хөдлөх хөрөнгийн зах зээл эрчимтэй тэлж, бодит өсөлт үзүүлж буй энэ үед уг арга хэмжээ нь салбарын оролцогчд од цаг үеэ олсон, өндөр ач холбогдолтой платформ болж өндөрлөв.
Үнэт Санхүүгийн Нэгдэл нь цаашид ч салбарын хөгжлийг дэмжих, хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг нээхэд идэвхтэй оролцохоо илэрхийллээ.
© 2026 он. Unet Financial Group. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency