Барсболдын Түмэнцацал нь Үнэт Зөвлөх ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Тэрээр банк, санхүү, технологи, хөнгөн үйлдвэрийн салбарт нийт есөн жилийн турш ажиллахдаа Монгол болон олон улсын зах зээлд судалгаа, санхүүгийн шинжилгээ, загварчлал, төслийн менежментийн чиглэлээр өргөн туршлага хуримтлуулсан.
Түүний карьер Голомт банкны Зээлийн газарт эхэлсэн бөгөөд ажиллах хугацаандаа 10 гаруй салбарын судалгаа хийж, үнэ цэнийн хэлхээг тодорхойлон, гол эрсдэлүүдийг үнэлж, Монголын 80 гаруй томоохон компанийн санхүүгийн шинжилгээг гүйцэтгэж байсан. Мөн Хаан банканд ажиллах хугацаандаа интернэт банкны мега төслийг удирдан, 1.9 сая хэрэглэгчийг хамарсан дижитал үйлчилгээ амжилттай нэвтрүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн.
Түмэнцацал нь дэлхийн тэргүүлэх их сургуулиудын нэг болох Амстердамын Их Сургуулийг “Олон улсын санхүү” чиглэлээр магистрын зэрэгтэй төгссөн бөгөөд Нидерланд, Өмнөд Африк, Мьянмар зэрэг улсуудад стартапуудад бизнесийн орчны судалгаа хийж, оновчтой бизнес модель хөгжүүлэх зөвлөх үйлчилгээ үзүүлж байв.
Үнэт санхүүгийн нэгдэлд нэгдэхийн өмнө тэрээр Говь ХК-ийн Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж, компанийн санхүүгийн стратегийг боловсруулан хэрэгжүүлж, гол хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтад манлайлан оролцож байжээ.
Барсболдын Түмэнцацал нь түүнчлэн Санхүү Эдийн Их Сургуулийн багш, зөвлөхөөр ажиллаж байна.
Өлзийбаатарын Мөрөн нь банк, санхүү, эдийн засгийн салбарт 7 гаруй жилийн туршлагатай, стратегийн шийдвэр гаргалт, дата анализ, судалгааны чиглэлээр мэргэшсэн эдийн засагч, статистикч, судлаач, дата аналист юм.
Тэрээр ажлын гараагаа 2018 онд Голомт банканд эхэлж, банкны эдийн засгийн судалгааны нэгжийг удирдан олон улсын болон дотоодын зах зээлд чиглэсэн томоохон судалгааны ажлуудыг бүтээж байв. Голомт банк анхны IPO гаргалт болон сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд анх удаа олон улсын хөрөнгийн зах зээлд бонд гаргах ажилд гар бие оролцож, амжилттай хэрэгжүүлсэн нь санхүүгийн салбарт түүхэн үйл явдал болсон.
Түүнчлэн, тэрээр мэргэжлийн хөрөнгө оруулагчид, шийдвэр гаргагчид, олон нийтэд санхүү, эдийн засгийн мэдлэг олгох, зөвлөгөө өгөх, стратеги боловсруулах чиглэлээр идэвхтэй ажиллаж байсан. Өөрийн удирдлагад байсан судалгааны багийг чиглүүлэн өргөн хүрээтэй макро эдийн засгийн болон санхүүгийн судалгаануудыг хийж, дата анализ, автоматжуулалтыг хөгжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн.
Технологийн дэвшил, дата анализын аргачлалыг гүнзгий эзэмшсэн тэрээр Үнэт Инновэйшнс ХХК-ийн үндсэн системийг хөгжүүлж, дата суурьтай инновацлаг шийдлүүдийг боловсруулсан.
Өнөөдөр тэрээр санхүү, эдийн засгийн салбарт хуримтлуулсан мэргэжлийн мэдлэг, туршлагаа зориулан ажиллахын зэрэгцээ Үнэт Инновэйшнс ХХК-ийн хамтран үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
Батнасангийн Цогтсайхан нь 2024 оны 7 сараас эхлэн Үнэт Солюшн ХХК-ын гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байна. Тэрээр банк, санхүүгийн салбарт 7 жил ажилласан туршлагатай, залуу, чадварлаг удирдагч юм.
Ажлын гараагаа Голомт банканд эхлүүлж тус банканд бизнес шинжээч, Нээлттэй банк төслийн координатор, Олон Улсын төлбөр тооцооны төслийн шинжээч, дижитал зээлийн төслийн бизнес шинжээчээр тус тус ажилласан туршлагатай. Мөн тэрээр финтек салбарт 1 жилийн хугацаанд бизнес хөгжлийн хэлтсийн менежерээр ажилласан юм.
Өнөөдөр тэрээр Үнэт солюшн ХХК-ын үйл ажиллагааг удирдан, инновац шинэлэг шийдлүүдийг зах зээлд нэвтрүүлж, байгууллагын хөгжлийг шинэ түвшинд гаргахаар ажиллаж байна.
Энхбатын Нямбаяр нь 2024 оны 4-р сараас эхлэн Үнэт Санхүүгийн Нэгдэл-ийн Бизнес хөгжил хариуцсан захирлаар, 2024 оны 9 сараас эхлэн Үнэт Секьюритис ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байна. Тэрээр банк, санхүү, төслийн удирдлагын салбарт 9 жилийн туршлагатай, чадварлаг менежер, эксперт юм.
Ажлын гараагаа Таван богд групп-ээс эхлүүлсэн тэрээр 2017 оноос Голомт банканд Иргэд, Жижиг дунд, Корпорэйт зэрэг бизнесийн бүх түвшинд харилцаа, хамтын ажиллагааг амжилттай удирдан ажиллаж байв. Тэрээр харилцагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг уламжлалт болон дижитал шийдэл хослуулан зах зээлд амжилттай нэвтрүүлсэн туршлагатай. Мөн гадаад, дотоодын төслүүдэд багийн гишүүн болон координатороор ажиллаж, төслүүдийг үр дүнтэй хэрэгжүүлсэн төслийн удирдлагын мэргэшсэн чадвартай. 2019 оноос тогтвортой санхүүжилтийн чиглэлд төвлөрч, судалгааны ажлууд дээр ажиллан, ногоон эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулж байна.
Өнөөдөр тэрээр Үнэт Секьюритис ҮЦК ХХК-г удирдаж, байгууллагын цаашдын өсөлт, тогтвортой хөгжилд манлайлан ажиллаж байна.
Баянжаргалын Энхжаргал нь 2024 оны 11 сараас эхлэн Үнэт Кредит ББСБ-ийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байна. Тэрээр банк, санхүүгийн салбарт тасралтгүй 19 жил ажилласан туршлагатай чадварлаг мэргэжилтэн юм.
Ажлын гараагаа 2005 онд Голомт Банкны картын төвд зээлийн эдийн засагчаар эхэлсэн тэрээр тус банканд зээлийн ахлах ажилтан, байгууллагын банкны газар корпорэйт менежер зэрэг албан тушаалыг хашиж байсан туршлагатай. Энэ хугацаанд “Картпро” программыг нэвтрүүлэх төсөлд амжилттай оролцож, банкны картын системийг сайжруулахад өөрийн хувь нэмрээ оруулсан юм.
Өнөөдөр тэрээр Үнэт Кредит ББСБ-ийн үйл ажиллагааг удирдаж, харилцагчдын итгэл дээр тулгуурласан санхүүгийн үнэ цэнийг бүтээхээр манлайлан ажиллаж байна.
Батхуягийн Мөнхжаргал нь СЭЗИС-ийг Санхүүгийн удирдлага мэргэжлээр амжилттай төгсөж, банк, санхүү, хөрөнгө оруулалтын салбарт 9 жилийн тасралтгүй туршлага хуримтлуулсан юм.
Тэрээр ажлын гараагаа Голомт банк-ны Зээлийн газраас эхлүүлж, корпорэйт харилцагч байгууллагуудын бизнес болон зээлийн эрсдэлийн үнэлгээ хийх, санхүүгийн шинжилгээ боловсруулах, салбарын судалгаа гүйцэтгэх чиглэлээр ажилласан.
Дараа нь Голомт банкны Байгууллагын банкны газарт Ахлах корпорэйт менежерээр ажиллахдаа Монголын томоохон корпорэйт байгууллагуудад банкны цогц үйлчилгээг хүргэж, стратегийн харилцааг амжилттай удирдсан. Мөн Монголын хөрөнгийн бирж дээрх Түмэн шувуут ХК, Мандал даатгал ХК, мөн Голомт банк-ны IPO гаргах төслийн багийн гол гишүүнээр ажиллаж, олон нийтэд амжилттай санал болгосон туршлагатай.
2024 оноос Үнэт Санхүүгийн Нэгдэл-ийн охин компани болох Үнэт Секьюритис ҮЦК-ийг үүсгэн байгуулж Гүйцэтгэх захирлаар ажилласан. 2026 оноос Үнэт Ассет Менежмент ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байна.
Бат-Эрдэнийн Мөнхцэцэг нь 2024 оны 4-р сараас Үнэт Ассет Менежмент ХОМК-ийн Гүйцэтгэх захирлаар ажилласан бөгөөд 2026 оноос Үнэт Санхүүгийн Нэгдэл-ийн Эрсдэл хариуцсан захирлаар томилогдон ажиллаж байна.
Тэрээр банк, санхүүгийн салбарт 11 жилийн туршлагатай. Голомт банк-д эрсдэлийн менежер, аудитор, комплаенсийн мэргэжилтэн, ахлах менежер зэрэг албан тушаал хаших хугацаандаа олон улсын жишигт нийцсэн комплаенсын тогтолцоог нэвтрүүлж, томоохон хөрөнгө оруулалтын төслүүдийг удирдан хэрэгжүүлсэн туршлагатай. Мөн банкны бизнес төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, систем нэвтрүүлэх төслүүдэд багийн удирдагчаар ажилласан.
2020 оноос үнэт цаасны зах зээлд ажиллаж, хөрөнгийн удирдлага болон эрсдэлийн удирдлагын чиглэлээр мэргэшин ажиллаж байна. CFA зэрэг горилон суралцаж байгаа бөгөөд салбартаа орчин үеийн мэдлэг, олон улсын туршлагыг нэвтрүүлэхийг зорьдог.
Өнөөдөр тэрээр групп компанийн хэмжээнд эрсдэлийн удирдлагын бодлого, тогтолцоог стратегийн түвшинд тодорхойлон, тогтвортой өсөлт, хяналттай эрсдэлийн соёлыг төлөвшүүлэхэд ажиллаж байна.
Мангалын Мөнх-Отгон нь 2025 оны 8 сараас Үнэт Санхүүгийн Нэгдэл-ийн Борлуулалт хариуцсан захирлаар томилогдон ажиллаж байна. Тэрээр сэтгүүлч, санхүүч мэргэжилтэй бөгөөд хэвлэл мэдээлэл, банк санхүүгийн салбарт харилцагчийн үйлчилгээ, хүний нөөц, борлуулалтын чиглэлээр 18 жилийн туршлагатай мэргэжлийн удирдагч юм.
Тэрээр ажлын гараагаа “Монголын үнэн” сониноос эхлүүлж, 2011 оноос Голомт банкны төв салбарт харилцагчийн үйлчилгээ, зээл борлуулалтын чиглэлээр ажиллан, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг харилцагчийн хэрэгцээнд нийцүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж ирсэн.
2020 оноос Инвескор Санхүүгийн Групп-ийн Шангри-Ла салбарт хөрөнгө зохицуулалт, борлуулалтын чиглэлийг хариуцан ажиллаж, харилцагч төвтэй, үр ашигт шийдлүүдийг амжилттай хэрэгжүүлж, баг удирдан ажилласан арвин туршлагатай.
Өдгөө тэрээр Үнэт Санхүүгийн Нэгдэл-ийн борлуулалтын бодлого, стратегийг тодорхойлон, зах зээлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, харилцагчийн үнэ цэнийг өсгөхөд чиглэсэн шийдлүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Галбадрахын Гүрбазар нь “Үнэт Санхүүгийн Нэгдэл”-ийг хамтран үүсгэн байгуулж, 2024 оны 2 сараас эхлэн Санхүү эрхэлсэн захирлаар томилогдон ажиллаж байна. Тэрээр банк, санхүүгийн салбарт 12 жил ажилласан туршлагатай, чадварлаг удирдагч юм.
Ажлын гараагаа 2012 онд Лондоны JW Marriott Grosvenor House зочид буудалд Санхүүгийн мэргэжилтнээр эхэлсэн тэрээр Голомт банканд 10 жил ажиллан санхүүгийн мэргэжилтэн, санхүүгийн төлөвлөлтийн ахлах менежер, санхүүгийн төлөвлөлт үнэлгээний хэлтсийн захирал зэрэг албан тушаалыг тус тус хашиж байжээ. Энэ хугацаандаа Oracle BI, AQR, IFR9 төслүүдэд амжилттай оролцож, IPO төслийн багийг удирдаж ажилласан туршлагатай. Түүнчлэн тэрээр Финтек салбарт санхүү эрхэлсэн захирлаар ажилласан юм.
Өнөөдөр тэрээр Үнэт Санхүүгийн Нэгдлийн санхүү удирдлагыг манлайлан ажиллаж байна.
Эрдэнэбилэгийн Тэлмэн нь “Үнэт Санхүүгийн Нэгдэл”-ыг хамтран үүсгэн байгуулж, 2024 оноос ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон. Тэрээр үндэсний болон олон улсын санхүүгийн байгууллага, хөгжлийн тусламж, хүмүүнлэгийн төсөл хөтөлбөрүүдэд 18-аас дээш жил ажилласан туршлагатай, салбартаа нөлөө бүхий мэргэжилтэн юм.
Одоогоор Э.Тэлмэн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт судалгаа, хөгжүүлэлтийн ахлах мэргэжилтнээр ажиллаж, Монгол Улсын хөгжлийн сорилтуудыг шийдвэрлэхэд шинэ технологи, инновацын аргачлалыг нэвтрүүлэх үйлсэд амжилттай ажиллаж байна. Карьерынхаа туршид Э.Тэлмэн нь банк санхүү, хувийн хэвшлийн хөгжил, хүмүүнлэгийн тусламжийн салбарт тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпорац (IFC), Хүүхдийг Ивээх Сан, Мянганы Сорилтын Сан, Голомт банк зэрэг томоохон байгууллагуудад чухал албан тушаалуудыг хашиж байсан. Тэрээр тогтвортой хөгжлийг хангах, эдийн засгийн өсөлт болон нийгмийн сайн сайхныг дэмжихэд чиглэсэн стратегийн удирдлагын чиглэлээрээ танигдсан мэргэжилтэн юм.
Э.Тэлмэн Их Британийн Оксфордын Их Сургуулийн Бодлого төлөвлөлтийн магистр, Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн удирдлагын магистр, мөн Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Бизнесийн удирдлагын бакалаврын зэрэгтэй. Тэрээр олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн бөгөөд Монгол Улсын хөгжилд чухал хувь нэмэр оруулсаар байна.
Занаабаатарын Мягмардорж нь Үнэт Санхүүгийн Нэгдэл-ийг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд 2024 оноос группийн Гүйцэтгэх захирлын албыг хашиж байна. Тэрээр банк, санхүү, хөрөнгө оруулалтын салбарт тасралтгүй 17 жил ажилласан арвин туршлагатай, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн юм.
Тэрээр 2007 оноос Голомт банкны Иргэдийн бизнесийн зах зээлд 5 жил ажиллан харилцагчийн үйлчилгээ, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, борлуулалтын чиглэлээр туршлага хуримтлуулсан. 2012 оноос хойш Байгууллагын буюу Корпорэйт бизнесийн зах зээлд 12 жил ажиллаж, судалгаа, борлуулалтын үр дүнтэй стратегийг амжилттай хэрэгжүүлэн сүүлийн 3 жилд банкны байгууллагын бизнесийг удирдаж, банк санхүү, хөрөнгийн зах зээлээр дамжуулан олон томоохон бүтээн байгуулалтыг хэрэгжүүлсэн юм. 2019 оноос жижиг, дунд бизнесийн салбарт хөрөнгө оруулалт, менежментийн зөвлөхөөр ажиллаж, шинэ бизнесийн боломжуудыг нээж, эдийн засагт үнэ цэн нэмсэн төслүүдийг амжилттай удирдаж байна.
Өнөөдөр тэрээр Үнэт Санхүүгийн Нэгдлийн стратегийн удирдлагыг хэрэгжүүлж, санхүүгийн салбарт хамтын үнэ цэнийг бий болгохын төлөө манлайлан ажиллаж байна.
Дандарын Бадрал нь 2023 онд “Үнэт Санхүүгийн Нэгдэл”-ийг үүсгэн байгуулж, 2024 оноос Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар томилогдон ажиллаж байна.
Тэрээр банк, санхүү, хөрөнгийн зах зээл, төслийн менежментийн чиглэлээр 20 гаруй жил ажилласан туршлагатай бөгөөд Голомт банкны Гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллах хугацаандаа бизнесийн тасралтгүй өсөлт, эрсдэлийн удирдлага, компанийн зах зээлийн шинэчлэлд томоохон хувь нэмэр оруулжээ. Түүний манлайлал нь Голомт банкийг Монголын хөрөнгийн зах зээлд олон нийтэд нээлттэй компани болгон, банк санхүүгийн салбарт тасралтгүй өргөжин тэлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.
Өнөөдөр тэрээр “Өрсөлдөж биш хамтарч, өмчилж биш хуваалцдаг ҮНЭТ бизнесийн соёлыг түгээх” эрхэм зорилготойгоор үнэт зүйл, итгэл үнэмшлээрээ нэгдсэн чадварлаг багийн хамт Үнэт Санхүүгийн Нэгдлийг удирдан ажиллаж байна. Дандарын Бадралын манлайлал дор Үнэт Санхүүгийн Нэгдэл нь харилцагчдын итгэл дээр суурилсан, хамтдаа өсөж хөгжих хамтын үнэ цэнийг бүтээж буй байгууллага болон өргөжин тэлж байна.
Үнэт Кредит ББСБ нь хэрэглээний болон бизнесийн бүх төрлийн зээл, гадаад валютын арилжаа, төлбөр тооцоо, итгэлцэл, факторинг зэрэг олон төрөлт санхүүгийн үйлчилгээг 12 дахь жилдээ мэргэжлийн өндөр түвшинд үзүүлж буй туршлагатай компани юм.
Бид эрсдэлийн удирдлага, багцын удирдлага, засаглалын хэм хэмжээг олон улсын жишгийн дагуу хэрэгжүүлж санхүүгийн салбарын үйлчилгээг илүү хүртээмжтэй болгохоор ажиллаж байна.
Та бүх төрлийн зээл, гадаад валютын арилжаа, итгэлцлийн үйлчилгээ сонирхож байвал энд дарна уу
Холбогдох утас: 7755 8822
© 2026 он. Unet Financial Group. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
