Unet Financial Group Unet Financial Group

Shared value

Бидний тухай

ҮНЭТ САНХҮҮГИЙН НЭГДЭЛ нь өрсөлдөж биш хамтарч, өмчилж биш хуваалцах замаар хамтын үнэ цэнийг бүтээх эрхэм зорилготой үндэсний санхүүгийн нэгдэл компани юм.

Бид эрсдэлийн удирдлага, тогтвортой санхүүжилтийн олон улсын стандарт, шилдэг туршлагыг үйл ажиллагаанд хэрэгжүүлэхийн сацуу компанийн засаглалаар салбартаа тэргүүлэн зөв жишгийг бий болгож, инновацид суурилсан санхүүгийн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэн, хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна.

Эрхэм зорилго

Өрсөлдөж биш хамтарч, өмчилж биш хуваалцана

Алсын хараа

Хамтын хүчээр үндэсний тэргүүлэх нээлттэй компани болно

Үнэт зүйл

Хамтын үнэ цэн

Удирдлагын баг

БАДРАЛ Дандар

ҮНЭТ САНХҮҮГИЙН НЭГДЭЛ

ТУЗ-ийн дарга

МЯГМАРДОРЖ Занаабаатар

ҮНЭТ САНХҮҮГИЙН НЭГДЭЛ

Гүйцэтгэх захирал

ТЭЛМЭН Эрдэнэбилэг

ҮНЭТ САНХҮҮГИЙН НЭГДЭЛ

ТУЗ-ийн гишүүн

ГҮРБАЗАР Галбадрах

ҮНЭТ САНХҮҮГИЙН НЭГДЭЛ

Санхүү эрхэлсэн захирал

МӨНХЖАРГАЛ Батхуяг

ҮНЭТ СЕКЬЮРИТИС ХХК

Гүйцэтгэх захирал

ЖАРГАЛТӨГС Батпүрэв

ҮНЭТ КРЕДИТ ББСБ ХХК

Гүйцэтгэх захирал

Хөрөнгө оруулалт

Үнэт Кредит ББСБ ХХК

Үнэт Кредит ББСБ нь хэрэглээний болон бизнесийн бүх төрлийн зээл, гадаад валютын арилжаа, төлбөр тооцоо, итгэлцэл, факторинг зэрэг олон төрөлт санхүүгийн үйлчилгээг 12 дахь жилдээ мэргэжлийн өндөр түвшинд үзүүлж буй туршлагатай компани юм.

Бид эрсдэлийн удирдлага, багцын удирдлага, засаглалын хэм хэмжээг олон улсын жишгийн дагуу хэрэгжүүлж санхүүгийн салбарын үйлчилгээг илүү хүртээмжтэй болгохоор ажиллаж байна.

Үнэт Файнэншил Сервис ХХК

Үнэт Файнэншил Сервис ХХК нь Австрали улсад бүртгэлтэй компани бөгөөд гадаад улсад оршин суугаа Монголчууддаа санхүүгийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх замаар иргэдийн бүтээмж, амьдралын чанарыг дээшлүүлэх зорилготой.

Бид одоогоор Австрали улсад үйл ажиллагаа тогтмол явуулж байгаа ба цаашид үйл ажиллагааны хүрээгээ тэлж бусад улсад тархан суугаа Монголчууддаа хүрэхээр зорин ажиллаж байна.

Үнэт Лизинг ХХК

Үнэт Лизинг ХХК нь дунд болон урт хугацааны санхүүгийн түрээсийн иж бүрэн шийдлүүдийг зах зээлд санал болгож улмаар тогтвортой өсөлт, хөгжлийг дэмжих санхүүжилтийн экосистемийг бүрдүүлэх зорилготой.

Энэ нь зөвхөн тоног төхөөрөмжийн хөнгөлөлтэй санхүүжилт бус Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн инновац, хөгжил дэвшилд түлхэц өгөх замаар байгаль экологид үзүүлэх хор хөнөөлийг бууруулж, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэх юм.

Үнэт Секьюритис ХХК

Үнэт Секьюритис ХХК нь дотоодын болон гадаадын хөрөнгийн зах зээлд оролцогчдод брокер, дилер, андеррайтер болон хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан.

Үнэт Ассет Менежмент ХХК

Үнэт Ассет Менежмент ХХК нь санхүү, хөрөнгийн зах зээлийн мэдлэгт суурилсан шилдэг туршлага, багцын оновчтой удирдлага, импакт инвестмент, эрсдэлийн удирдлагын тогтолцоогоороо дамжуулан САН-гийн хөрөнгийн үнэ цэн, өгөөжийг нэмэгдүүлж хөрөнгө оруулагчдад өндөр өгөөж хүртэх, хөрөнгийн зах зээлд оролцоотой байх өргөн цар хүрээтэй боломжуудаар хангах зорилгоор үүсгэн байгуулагдсан.

Үнэт Солюшн ХХК

Үнэт Солюшн ХХК нь мэдээллийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн шийдлүүдийг шингээсэн программ хангамж, системийн инженерчлэлийг үйлчлүүлэгч бүртээ тохируулан санал болгодог.

Бид байгууллагын бизнесийн үйл ажиллагааг автоматжуулахад чиглэсэн дотоод ERP систем болон борлуулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн программ хангамж, санхүүгийн секторын үндсэн системүүдийг орчин үеийн шинэ технологийн тусламжтайгаар хөгжүүлэн ханган нийлүүлж, дэмжлэг үйлчилгээг тогтмол үзүүлэн ажиллаж байна.

Мэдээ, мэдээлэл

© 2024 он. Unet Financial Group. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency